Н.Цолмон: “Бүрдүүлэлтийн нэгдсэн төв“-ийг ирэх даваа гарагаас туршилтаар нэвтрүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Цолмон: “Бүрдүүлэлтийн нэгдсэн төв“-ийг ирэх даваа гарагаас туршилтаар нэвтрүүлнэ

/2023.04.28/: Гаалийн байгууллага “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-г туршилтаар нэвтрүүлж байгаатай холбогдуулан ГЕГ-ын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн ГУАБ Н.Цолмонтой ярилцлаа.

-“Бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-г туршилтаар нэвтрүүлснээр гаалийн бүх үйлчилгээг цахим болгосон системийг "үйлчилгээ" болгож байна гэсэн үг үү?

-ГЕГ-аас “Алсын хараа-2050”, “цахим засаглал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-г ирэх даваа гарагаас буюу 05-р сарын 01-ээс туршилтаар нэвтрүүлж байна. Гаалийн байгууллага бүрдүүлэлтийн үйл ажиллагаагаа 100 хувь цахим системд шилжүүлсэн ч иргэн, ААН-үүд бүртгэгдсэн мэргэжилтнээр дамжуулан гаалийн бүрдүүлэлт хийхдээ гааль дээр биеэр ирж нүүр тулсан харилцаанд орсоор байна. Иймд “Бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-д цахимаар мэдүүлснээр нүүр тулсан харилцаанд орох шаардлагагүй төрийн үйлчилгээг шуурхай, цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

-Иргэд, ААН-үүд гаалийн бүрдүүлэлтийг цахимаар хийхдээ гаалийн байгууллагаас асуух тодруулах зүйл гарвал хаана хандах вэ? Одоо бол байцаагч нь дутуу материалаа ингэж бүрдүүлээрэй гэх мэт зөвлөгөөг өгөөд харилцаад явж байгаа шүү дээ?

-Нэгдүгээрт, таны ачаа дээрх хяналтын бүсүүдэд ирсэн бол ЗӨВХӨН БАРАА БАЙРШИЖ БУЙ ХЯНАЛТЫН БҮС ДЭЭР очиж, тээвэр зуучаасаа дагалдах бичиг баримтаа авах, ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР өөрөө болон хяналтын бүсэд байгаа гаалийн БҮРТГЭГДСЭН МЭРГЭЖИЛТНЭЭР ДАМЖУУЛАН бүрдүүлэлтийн нэгдсэн төвд мэдүүлгээ илгээн БИЧИГ БАРИМТЫН БҮРДҮҮЛЭЛТЭЭ ХИЙЛГЭХийг анхааруулж байна. Харин асууж тодруулах зүйл гарвал манай мэдээлэл өгөх утас 2124-2617 дугаарт холбогдож мэдээлэл авч болно. Бид Цахимаар өөрөө мэдүүлэх програмын түвшинд ГУБ-тай харилцах чатбот ашиглаж байгаа бөгөөд харин гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр дамжуулан мэдүүлэх үед програмын түвшинд харилцах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

“Бүрдүүлэлтийн нэгдсэн төв” -ийн үйл ажиллагаанд эхний ээлжинд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын :

  • Бүрдүүлэлтийн 1 дүгээр алба
  • Амгалан ложистик дахь гаалийн хяналтын бүс
  • Интердесижн дэх гаалийн хяналтын бүс
  • Монгол транс дахь гаалийн хяналтын бүс
  • Толгойт дахь гаалийн хяналтын бүс
  • Улаанбаатар импекс дэх гаалийн хяналтын бүс
  • Эринтранс дахь гаалийн хяналтын бүс гэсэн 7 гаалийн хяналтын бүсийг хамруулахаар ажиллаж байна гэв.

Эх сурвалж: ГЕГ

Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад манай улсад болно
Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад манай улсад болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.