Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад манай улсад болно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад манай улсад болно

/2023.04.28/: Азийн физикийн олимпиадыг анх 2000 онд санаачилж, Индонез улс зохион байгуулж байсан юм. 23 дахь удаагийн олимпиад манай улсад болох гэж байна. Олимпиад тавдугаар сарын 21-29-ний өдрүүдэд болно.

Азийн физикийн олимпиадын хорооноос шилжин явах туг дамжуулдаг уламжлалтай бөгөөд 23 дахь удаагийн олимпиадыг зохион байгуулагчийн хувиар тугийг Энэтхэг улсаас хүлээн авчээ.

Энэ олимпиад нь:

  • Физикийн боловсролын чанарыг үнэлэх, түвшинг тогтоох
  • Физикт авьяастай, ирээдүйтэй хүүхэд залуусыг дэмжих, мэргэжлийн түвшинд ахих боломж олгох
  • Бүс нутгийн олон төрлийн соёлтой танилцах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Азийн Физикийн олимпиадыг зохион байгуулснаар:

  • Физикийн шинжлэх ухааныг сурталчлан таниулах
  • Азийн улсуудын физикийн шинжлэх ухааны хөгжлийн түвшин, сурагчдын мэдлэг, чадварын баримжаа гаргах
  • Монголын физикийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Монголын физикийн шинжлэх ухааныг сонирхон судлагчдыг дэмжих, олон улсын хэмжээнд өрсөлдүүлэх боломжийг нээх юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 2,3-р багцын ажил өнөөдөр эхэллээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 2,3-р багцын ажил өнөөдөр эхэллээ
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.