Нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар худалдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар худалдана

/2023.4.22/ Нөөцийн махыг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дараах үнэтэйгээр борлуулж байна.

  • Үхрийн ястай махыг 10700 төг/кг,
  • Хонины ястай махыг 8600 төг/кг,
  • Ямааны ястай махыг 6400 төг/кг

Нийслэлийн 9 дүүргийн хүнсний 481 дэлгүүрээр татварын цахим төлбөрийн баримтын системд үндэслэн хүртээмжтэйгээр худалдан борлуулж байна.

Энэ амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 22-наас 23-ны өдрүүдэд нийслэлийн 9 дүүргийн 34 байршил (БГД- 8, БЗД- 6, ЧД-4, СБД-4, СХД-5, ХУД-6, БНД-1)-д өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Тухайн өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар 8300 төгрөгөөр худалдана.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанктай хамтран нөөцийн мах бэлтгэлийн эх үүсвэрийг банкны саналд үндэслэн урт хугацаат репо арилжаагаар 2 банк (Хаан банк, Худалдаа хөгжлийн банк) 53.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг мах бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгжид олгож, нөөцийн махыг тухайн 12 байгууллага бэлтгэн нийлүүлж байна.

Өнгөрсөн долоо хоногт нийт бэлтгэсэн 7900 тн нөөцийн махнаас 510 тн борлуулагдаж 7390 тн мах үлджээ.

НӨӨЦИЙН МАХНЫ САНХҮҮЖИЛТ

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас 2022 онд Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, “Гурил, махны үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 174 дүгээр тогтоолыг тус тус баталсан.

Уг тогтоолд нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжид 130.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 1 жилийн хугацаатай, жилийн 3 хувь хүүтэй олгож, зээлийн нийт хүүгийн 10.5 хувьтай тэнцүү хэмжээний хөнгөлөлтийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.

Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанктай хамтран нөөцийн мах бэлтгэлийн эх үүсвэрийг банкны саналд үндэслэн урт хугацаат репо арилжаагаар 2 банк (Хаан банк, Худалдаа хөгжлийн банк) 53.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг мах бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгжид тус тус олгосон.

Тухайн санхүүжилтээр буюу 53.3 тэрбум төгрөгөөр 7858.6 тн мах бэлтгэж, нөөцөлсөн байна.

Төлбөрийн тэнцэл 66.2 сая ам.долларын ашигтай гарлаа
Төлбөрийн тэнцэл 66.2 сая ам.долларын ашигтай гарлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.