Төлбөрийн тэнцэл 66.2 сая ам.долларын ашигтай гарлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төлбөрийн тэнцэл 66.2 сая ам.долларын ашигтай гарлаа

/2023.04.21/: Дараалан гурван жил алдагдалтай гарсан төлбөрийн тэнцэл энэ жил ашигтай гарсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Тодруулбал:

Төлбөрийн тэнцлийн урсгал дансны тэнцэл 2023 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 191.6 сая америк доллар, хөрөнгийн дансны тэнцэл 0.5 сая америк долларын ашигтай, харин санхүүгийн дансны тэнцэл 85.7 сая америк долларын алдагдалтай гарч, төлбөрийн тэнцэл 66.2 сая америк долларын ашигтай гарлаа.

Төлбөрийн тэнцэл 2022 оны эхний 2 сард 571.4 сая америк долларын алдагдалтай гарч байсан бол энэ оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 637.6 сая ам доллароор өссөн дүнтэй гарсан байна.

Согтуурсан үедээ бусдыг санаатай дайрч, амь насыг нь хохироожээ
Согтуурсан үедээ бусдыг санаатай дайрч, амь насыг нь хохироожээ
 
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.