/2023.04.21/: Жеймс Уэбб сансрын дуран авайгаар авсан хамгийн сүүлийн үеийн зураг дээр оддын гялбааг өмнө нь харж байгаагүйгээр тод авчээ.
Сансрын ажиглалтын төв ийнхүү хоёр галактик мөргөлдсөний улмаас үүссэн оддын тод тэсрэлтийг авч чадсан байна.
Arp 220 гэгддэг галактикууд нь мөргөлдөх үедээ 1 их наяд гаруй нартай адил хэмжээний гэрэл цацруулжээ. Сонирхуулахад сүүн зам галактик нь ойролцоогоор 10 тэрбум нартай тэнцэх хэмжээнд гэрэлтдэг аж.
Энэхүү хэт их хэмжээний гэрлийн үзэгдэл нь Уэбб дурангийн шинэ зургийн голд байрлах гялалзсан оддын гялбаа юм.
Arp 220 нь Могойн одны ордонд 250 сая гэрлийн жилийн зайд байрладаг бөгөөд дэлхийтэй хамгийн ойр орших гурван галактикийн нэгдлийн хамгийн тод нь аж.
Эдгээр хоёр галактик нь 700 сая жилийн өмнө мөргөлдөж эхэлжээ.
5000 гэрлийн жилийн өргөнтэй тоосжилттой бүсэд 200 орчим асар том оддын бөөгнөрөл байдаг бөгөөд энэ нь Сүүн замын диаметрийн 5 хувь орчимтой тэнцэх юм.
Эх сурвалж: CNN