/2023.04.21/: Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн Д.Доржготовд 2022 онд Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээсэн.
Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран Чингис хаан одонг хоёр өрөө байраар мялаахаа илэрхийлж батламж гардуулж байсан юм. Тэгвэл өнөөдөр байрны түлхүүрийг хүлээлгэн өглөө.
Д.Доржготов гуай өдгөө 84 насны босго давсан ч хөрс судлалын шинжлэх ухаанд түүний хүчин зүтгэл чухал хэвээр болохыг энэ арга хэмжээний үеэр салбарын сайд онцолж байлаа.
Эх сурвалж: БШУЯ