/2021.07.07/: Цалингаа нэмүүлэхээр суулт зарлаад байсан эмч нарын төлөөлөл болон эрүүл мэндийн сайд нарын зөвшилцөл үр дүнд хүрч өчигдөр нэмэлт хэлэлцээрт хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулжээ.
КОВИД-19 халдварын үед онцгой нөхцөлд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчдын цалин урамшууллыг нэмэгдүүлэх шаардлагыг Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьсан.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд төв талбайд суулт зарлаж байгаа эмч эмнэлгийн ажилчидтай уулзаж шаардлагыг нь сонсож хэлэлцээрийн ширээний ард суух саналыг үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлд тавьж, 2021 оны 7 дугаар сарын 6 өдөр зөвшилцөл хийсэн юм.
Эх сурвалж: https://www.moh.gov.mn/news/5156