Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг салбар бүртэй уялдуулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг салбар бүртэй уялдуулна

/2023.04.14/: Улаанбаатар хотод хэрэгжиж буй хөгжлийн бодлого, түүнд чиглэсэн үйл ажиллагааг салбар бүрд уялдуулж, мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй солилцох зорилгоор холбогдох албаныхан Иргэний нисэхийн үндэсний төв /ИНҮТ/-ийн хамт олонтой мэдээлэл солилцлоо.

Тодруулбал,

  • Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий инновацад чиглэсэн арга хэмжээ, залуусын эхлүүлж буй бизнесийг дэмжих чиглэлээр хийж буй ажлууд

  • Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан нийслэлийг нэг төвт хотоос олон төвт хот болгох хүрээнд хийж буй ажлууд, дагуул хотын төлөвлөлт, судалгаа

  • Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нийслэлийн зүгээс ИНҮТ-тэй соёл, урлагийн чиглэлээр хамтран ажиллах боломж, саналын талаар танилцуулж, мэдээлэл өгөв.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлийн удирдлагуудын зүгээс бодитой шийдвэр гаргах, иргэд, аж ахуйн нэгж, салбар бүрийн ажилтнуудаас санал, шүүмж сонссоны үндсэн дээр бодлогын түвшинд тэднийг дэмжиж ажиллахын тулд энэ төрлийн чөлөөт уулзалтуудыг хийж байна.

Зөвхөн шийдвэр, бодлого танилцуулахаасаа илүү хамтын ажиллагааг санал болгох, үйл ажиллагааны талаар санал солилцох нь зүйтэй. Тухайлбал, хотын төвлөрлийг сааруулахад Буянт-Ухаа орчмын төлөвлөлт ихээхэн ач холбогдолтой тул та бүхний санал, санаачилга чухал” хэмээсэн юм.

Уулзалтад оролцогчид дээрх сэдвийн хүрээнд санал бодлоо солилцож, нийслэлийн зүгээс бүх чиглэлд хамтран ажиллахад бүрэн нээлттэй гэдгээ илэрхийллээ.

Шилдэг инфографикийн уралдаан зарлагдлаа
Шилдэг инфографикийн уралдаан зарлагдлаа
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.