Х.Бадамсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Бадамсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

/2023.4.12/ Засгийн газрын хуралдаанаар Оюутолгой компанийн ТУЗ-өөс Н.Багабанди өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ илгээсэн талаар мэдээлсэн.

Түүний зэрэгцээ "Эрдэнэс Монгол" компанийн Зэс, метал группийн дарга Х.Бадамсүрэнг ажлаас нь чөлөөлж буйг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Х.Бадамсүрэнг Эрдэнэт үйлдвэрийн захирлын албан тушаалаас чөлөөлж "Эрдэнэс Монгол" компанийн Зэс, метал группийн даргаар ажиллуулж байсан билээ.

Тэрбээр, Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн анхны монгол ерөнхий захирал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн менежментийн багийн удирдагч, Уул Уурхайн дэд сайд, УИХ-ын гишүүн гээд 1980 оноос хойш тасралтгүй удирдах албан тушаал хашиж байжээ.

Б.Чойжилсүрэн: Шаардлагатай бол Өвөрмонголоос цахилгаан эрчим хүч импортолно
Б.Чойжилсүрэн: Шаардлагатай бол Өвөрмонголоос цахилгаан эрчим хүч импортолно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.