Их Британий тусгай хүчин Украинд ажиллаж байгаа баримт алдагджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Британий тусгай хүчин Украинд ажиллаж байгаа баримт алдагджээ

/2023.04.12/: Пентагоноос алдагдсан олон арван баримт бичгүүдийн нэгд Их Британы тусгай хүчин Украинд үйл ажиллагаа явуулж байгаа бичлэг багтжээ.

Алдагдсан баримтуудын зарим нь "маш нууц" гэсэн тодотголтой байсан бөгөөд задруулсан файлуудад Украинд болж буй дайны тухай нарийвчилсан дүр зургийг харуулсан байна. Тэр дундаа Украины эсрэг довтолгоонд бэлтгэж буй нарийн ширийн зүйлийг багтаасан байна.

АНУ-ын засгийн газар нууц задруулсан эх сурвалжийг шалгаж байгаа гэж мэдэгджээ.

Гуравдугаар сарын 23-ны өдөр задарсан баримт бичигт дурдсанаар, Их Британи Украин дахь хамгийн том тусгай хүчний ангитай бөгөөд НАТО-гийн гишүүн Латви, Франц, АНУ, Нидерланд удаалж байна.

Энэхүү асуудлаар Их Британийн Батлан хамгаалах яам ямар нэгэн тайлбар хийгээгүй ч мягмар гарагт твиттер хуудсандаа нууц мэдээлэл алдагдсан нь "маш том алдаа" гэж мэдэгджээ.

Ukraine war: Ukrainian fightback gains ground west of Kyiv - BBC News

Алдагдсан баримт бичгүүд дунд байгаа мэдээллийг Пентагоны албаны хүмүүс тоо баримт нь бодитой гэж мэдэгдсэн байна.

Их Британийн тусгай хүчин нь тодорхой чиглэлээр мэргэшсэн хэд хэдэн элит цэргийн ангиас бүрддэг бөгөөд дэлхийн хамгийн чадварлаг хүчинд тооцогддог байна.

Их Британийн засгийн газар АНУ зэрэг бусад орнуудаас ялгаатай нь тусгай хүчнийхээ талаар мэдээлэл өгөхгүй байх бодлого баримталдаг аж.

Их Британи Украиныг дэмжиж буйгаа илэрхийлсээр ирсэн бөгөөд Киевт үзүүлэх цэргийн тусламжаар АНУ-ын дараа орох хоёр дахь том хандивлагч юм.

Эх сурвалж: ВВС

Сүрьегийн илрүүлгийг 6 дүүрэгт хийж байна
Сүрьегийн илрүүлгийг 6 дүүрэгт хийж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.