Сүрьегийн илрүүлгийг 6 дүүрэгт хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүрьегийн илрүүлгийг 6 дүүрэгт хийж байна

/2023.04.12/: Солонгосын Үндэсний Сүрьеэгийн нийгэмлэг нь 2015 оноос хойш Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвтэй хамтран "Улаанбаатар хотын сүрьеэгийн хавьтлын үзлэг хяналтыг сайжруулах нь" төслийг хэрэгжүүлж байна.

Сүүлийн 2 жилийн хугацаанд 9000 иргэнийг сүрьеэгийн эрт илрүүлэгт хамруулж, халдвар авсан 214 тохиолдлыг “илрүүлсэн“

Уг төслийн хүрээнд нийслэлийн иргэдийг сүрьеэгийн шинжилгээнд хамруулах, эмч мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах сургалт зохион байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажлуудыг үе шаттай хийж ирсэн.

Тэгвэл өнөөдөр ХӨСҮТ дээр уг төслийн хэрэгжилт ямар түвшинд явж байгаа, төслийн хүрээнд хийгдсэн ажилтай танилцах уулзалт боллоо. Уулзалтад ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач Д.Наранзул, Үзлэг хяналтын тасгийн эрхлэгч П.Насанжаргал, БНСУ-ын GDC consulting ХХК-ний захирал Lee Kyechun болон бусад төлөөлөгч нар оролцлоо.

May be an image of 3 people

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хэлсэн үгэндээ:

"2015 оноос хойш хэрэгжиж байгаа уг төслийн хүрээнд бид Улаанбаатар хотын хоёр дүүргийн 50,000 орчим иргэнийг сүрьеэ өвчний эрт илрүүлэгт хамруулсан. Өмнө нь хоёр дүүрэгт энэ төсөл хэрэгждэг байсан бол эрсдэл өндөртэй дүүргийн тоог нэмж, зургаан дүүрэгт идэвхтэй илрүүлгийг хийж байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 9000 иргэнд эрт илрүүлгийг хийсэн бөгөөд эдгээр иргэдийн 214 иргэн сүрьеэ өвчний халдвартайг олж илрүүлж, хяналтандаа аван эмчилгээг эхэлсэн.

Төслийн хүрээнд сүрьеэ өвчний эрт илрүүлгийг нэмэгдүүлэх чиглэлээр дэд бүтцийн асуудал буюу тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнийг оношлох молекул биологийн лабораторыг нэвтрүүлсэн. Мөн далд сүрьеэг илрүүлэх сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлэхээс гадна бид эмч, мэргэжилтнүүдээ чадавхжуулах, сургах тал дээр хамтран ажиллаж байна. Үүнээс гадна СҮСН-тэй хамтран таван удаагийн олон улсын хурлыг зохион байгуулсан бөгөөд энэ жил зургаа дахь хурлаа зохион байгуулах төлөвлөгөөтэй явж байна." гэдгийг энэ үеэр онцоллоо.

БНСУ-ын GDC consulting ХХК-ний захирал Lee Kyechun энэ үеэр төслийн хэрэгжилт амжилттай явж байгааг онцолж, цаашид эрт илрүүлгийг идэвхтэй зохион байгуулах тал дээр анхаарч ажиллахыг энэ үеэр зөвлөлөө.

Эх сурвалж: ХӨСҮТ

“Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлэг болж байна
“Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлэг болж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.