“Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлэг болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлэг болж байна

/2023.04.12/: Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлтэй хамтран өнөөдөр “Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлгийг “Блью Скай” зочид буудалд зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Адриен Мург, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич нар нээж үг хэлсэн бол Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт сүүлийн 10 жилд”, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад ТХЗ-тай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн ерөнхий зөвлөх С.Сүхдэлгэр “Үр дүнд суурилсан төсөвлөлтийг нэвтрүүлэх нь” сэдвийн дор илтгэл тавих юм.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны гишүүд, мөн санхүү, эдийн засгийн чиглэлийн Их, дээд сургуулиудын удирдлага, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцож байна.

Эх сурвалж: УИХ

Соёл, урлагийн газарт иргэдийн мэдэх эрхийг хангах хугацаатай үүрэг өглөө
Соёл, урлагийн газарт иргэдийн мэдэх эрхийг хангах хугацаатай үүрэг өглөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.