“Сэтгэцийн шинжилгээ хийх журам”-ын төслийг боловсруулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сэтгэцийн шинжилгээ хийх журам”-ын төслийг боловсруулж байна

/2023.04.11/: Шүүх шинжилгээний тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан шүүх шинжилгээний 50 гаруй журмуудыг шинээр болон шинэчлэн боловсруулж байна.

Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоор ахлуулсан “Сэтгэцийн шинжилгээ хийх журам”, “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож, дүгнэлт гаргах журам”, “Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам”, “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын төслийг боловсруулж, батлуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгүүд хуралдлаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Шүүх шинжилгээний ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Эрүүл мэндийн яамны Гэмтэл согогийн мэргэжлийн салбар зөвлөл, Эмгэг судлалыг мэргэжлийн салбар зөвлөл, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн мэргэжилтнүүдийн төлөөлөл ажиллаж байна.

Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг холбогдох журмуудыг хууль эрх зүйн болон мэргэжлийн үүднээс боловсруулж, шуурхай ажиллах талаар Ажлын хэсэгт үүрэг чиглэл өглөө.

Ажлын хэсгээс боловсруулсан дээрх журмын төслүүдэд мэргэжлийн байгууллагуудаас саналыг авч, олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж эцэслэн батлах юм.

Эх сурвалж: ХЗДХЯ

ГССҮТ-д эмчлүүлэгсдэд зориулсан “дэмжих бүлгийн уулзалт” болно
ГССҮТ-д эмчлүүлэгсдэд зориулсан “дэмжих бүлгийн уулзалт” болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.