Д.Мөнх-Эрдэнэд 3 жил 10 сарын хорих ял оноолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнх-Эрдэнэд 3 жил 10 сарын хорих ял оноолоо

/2023.04.06/: Хөх хотод консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжлэн шийдвэрээ гаргалаа.

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг:

  • Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
  • Өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгооор бүлэглэж хахууль өгөх гэмт хэрэг,
  • Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг,
  • Хүний нэр хүнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараасан зэрэгт буруутгалаа.

Шүүхээс түүнд 3 жил 10 сарын хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жилээр хасч, 112 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн түүнээс 82,263,785 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт олгохоор болжээ.

Д.Сумъяабазар: Авлига, хүнд суртлыг бууруулах үр дүнтэй шийдэл бол цахим шилжилт
Д.Сумъяабазар: Авлига, хүнд суртлыг бууруулах үр дүнтэй шийдэл бол цахим шилжилт
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.