Д.Сумъяабазар: Авлига, хүнд суртлыг бууруулах үр дүнтэй шийдэл бол цахим шилжилт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Авлига, хүнд суртлыг бууруулах үр дүнтэй шийдэл бол цахим шилжилт

/2023.04.06/: Бизнесийн орчин дахь төрийн үйлчилгээг цахимжуулах "E-Business” платформын нээлт боллоо.

Бизнест ээлтэй, цахим, нээлттэй орчин бүрдүүлэх, төрийн дарамтыг арилгах, бизнес эрхлэгчдэд тулгардаг аливаа бэрхшээл, хүнд суртлыг халах зорилготой энэхүү платформын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал тэргүүтэй зочид оролцсон юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бизнес эрхлэх таатай орчин” хэлэлцүүлэгт оролцож, нийслэлийн хэмжээнд хийж буй цахим шинэчлэлийн талаар танилцуулсан юм.

Тэрбээр:

-Төрийн үйлчилгээг ил тод, хүртээмжтэй, тэгш хүргэх, иргэдийн цаг, зардал мөнгийг хэмнэх, авлига, хүнд суртлыг бууруулах үр дүнтэй, чухал шийдэл бол цахим шилжилт. Нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан, иргэддээ ээлтэй хотыг цогцлоох “Дижитал сити” концепцыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Цахим засаглал, Зам тээврийн нэгдсэн ухаалаг систем, Аюулгүй хот гэсэн гурван бүлэг, 12 дэд төсөл, 27 арга хэмжээг хэрэгжүүлж буй.

Тухайлбал, бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгардаг бэрхшээлийг арилгах, мэдээллийг ил тод, хүртээмжтэй байлгах үүднээс “Онлайн бизнес төв” платформыг хэрэглээнд нэвтрүүлсэн. Ингэснээр дүүргүүдээс олгодог 105 нэр төрлийн, зөвшөөрлийн шинжтэй эрх олгодог үйлчилгээнүүдийн бүрдэл бичиг баримт, шат дамжлагыг багасган цахимжуулж, таван минутын дотор үйлчилгээ авах боломжтой болсон. Цаашид нийтийн тээвэр, боловсрол, эрүүл мэнд болон төрийн үйлчилгээ авахад тулгарч буй олон асуудлыг цахимаар шийдэх ажлуудыг шат дараатай хийнэ. Тэр дундаа ажлын байр бий болгож, хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа компани, аж ахуйн нэгж, иргэдийг бүх талаар дэмжиж ажиллана хэмээлээ.

Е-Business платформд хуулийн этгээдтэй холбоотой 417 тусгай зөвшөөрөл, 42 лавлагаа тодорхойлолт, төрийн 226 үйлчилгээ, нийт 685 үйлчилгээ нэвтрүүлж байгаа юм.

Тухайлбал, аж ахуйн нэгж шинээр байгуулахад хуулийн этгээдийн нэр авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, эд хөрөнгийн жагсаалтаа бүртгүүлэх, цахим гэрчилгээ авах, тамганы хяналтын хуудас илгээх, бүх төрлийн зөвшөөрөл хүсэх, сунгах шийдлүүдийг нэг дор нэгтгэх зэрэг үйл явцыг цахимаар шийдэх аж.

Эх сурвалж: НЗДТГ

ЦХХХЯ-наас 21 аймгийн ЗДТГ-ын дарга нарт хугацаатай үүрэг өглөө
ЦХХХЯ-наас 21 аймгийн ЗДТГ-ын дарга нарт хугацаатай үүрэг өглөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.