ЦХХХЯ-наас 21 аймгийн ЗДТГ-ын дарга нарт хугацаатай үүрэг өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦХХХЯ-наас 21 аймгийн ЗДТГ-ын дарга нарт хугацаатай үүрэг өглөө

/2023.04.06/: Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох “Шил” ажиллагааны хэрэгжилтийг хангах хүрээнд ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газраас 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нартай онлайн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Салбарын Улсын ерөнхий байцаагч С.Ганзориг: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн “Хаалттай”, “Хязгаарлалттай” гэж заасан мэдээллээс бусад олон нийтэд нээлттэй, ил тод болгох шаардлагатай мэдээллийг ил болгож, байгууллагын цахим хуудсанд нээлттэй байршуулах талаар чиглэл өгөв.

Мэдээллээ үнэлж ирүүлээгүй 12 аймаг, мөн мэдээлэл ирүүлсэн ч хуулийн хэрэгжилтийн шаардлага хангаагүй, мэдээлэл дутуу 9 аймагт хугацаатай үүрэг өгч ажиллалаа.

Эх сурвалж: ЦХХХЯ

Эрт илрүүлгийг эрчимжүүлэх үүрэгтэй ажлын хэсэг эмнэлгүүдэд ажиллаж байна
Эрт илрүүлгийг эрчимжүүлэх үүрэгтэй ажлын хэсэг эмнэлгүүдэд ажиллаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.