Цагаан хорхой бол бохир гар, хоол хүнсээр дамжин халдварладаг гэдэг. Хүүхдүүд өглөө босоод гараа савандаж угааж байж хоол, цайгаа идэж уух нь маш хэрэгтэй.
Үүнээс гадна, ээж, аав зэрэг өглөө хүүхдийнхээ хоол цайг бэлтгэж өгдөг хүмүүс гараа сайн угаах нь зүйтэй.
Ор дэр, унтлагын хувцас, хивс, тоглоом гээд бүх зүйл дээр тэр өндөг нь наалддаг юм байна лээ. Тэгэхээр бүгдийг нь л угааж цэвэрлэж байх нь дээр.
Гэр бүлээрээ цагаан хорхойны эм ууна.
Гурваас дээш настай бүх хүн 14 хоногийн дараа дахиад нэг удаа ууна.
Эхний удаад уусны маргааш өглөө нь маш болгоомжтой байна. Бүх хүний унтлагын хувцас, дотуур хувцсыг бөөгнүүлж угаана. Ингэхдээ огт сэгсрэхгүй, зөөлөн авна. Бүх ор, дэрнийхээ даавуунуудыг мөн сэгсрэхгүйгээр зөөлөн авч, угаана.
Гэр бүлийнхээ бүх гишүүний гарыг маш сайн угаана. Гэрээ бас маш сайн цэвэрлэнэ.
Орой нь, угааж индүүдсэн ор дэрний даавуу, дотуур хувцас, унтлагын хувцас хэрэглэнэ.
Яг энэ давтамжаар 14 хоногийн дараа эмээ уухдаа ажиллана. Ер нь иймэрхүү байдлаар жилд нэг удаа хийгээд байхад гэмгүй юм байна лээ.
Гол нь гэр бүлээрээ, бас эд хэрэгслээ сэгсрэхгүйгээр угааж, индүүдэх! Ингэж байж л салсан даа.