/2023.03.29/: Тайландын Пхукет олон улсын нисэх онгоцны буудалд хулгайн хэргээр 27 настай Монгол эмэгтэйг баривчилсан байна.
Энэ талаар өнгөрөгч даваа гарагт тус нисэх онгоцны буудлын Цагаачлалын албанаас мэдээлжээ.
Тэрээр Тайландын төв хэсэгт байрлах Самут Пракан мужийн шүүхээс нисэх онгоцны буудалд хулгай хийсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан сэжигтэн аж.
Түүнийг тус нисэх онгоцны буудлын олон улсын зорчигчдын Цагаачлалын шалган нэвтрүүлэх цэгээс баривчилсан байна.
Эх сурвалж: thailandnews