/2023.03.29/ БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийг огцруулах талаар тус дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.
БЗД-ийн ИТХ дахь АН-ын бүлэг:
-Н.Баярмөнх гэдэг хүн БЗД-ийн Засаг даргаар томилогдоод 2.5 жил болж байна. Тус дүүрэг хангалттай хөгжих хугацаа өнгөрсөн. Бид өнөөдөр маш олон баримтуудыг дэлгэнэ. Засаг дарга хүн дүүргийнхээ хүн ам, өрхийн тоог ч мэдэхгүй сууж байна. Нийслэлд болдог ИХТ-ийн 10 удаагийн хуралд биечлэн дөрөвхөн удаа удаа оролцсон.
Мөн тэрээр ковидын үед төрийн албанд олон хүнийг шууд томилж, БЗД-т төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нэрээр 28 хороог 43 болгож нэмэгдүүлсэн нь төрийн үйлчилгээний хүнд суртлыг улам нэмсэн. Түүнчлэн тэдгээр хороондоо өөрийн хамаатан садан, найз нөхөд гээд хамаарал бүхий хүмүүсийг томилсон гэв.
Мөн тэд:
-Н.Баярмөнх нь цар тахлын үед буюу 2020 оны арваннэгдүгээр сард томилогдож 1 сар дутуу байхад дүүргийн төсөвт тодотгол хийсэн. Улмаар ЗД-ын нөөцийн хөрөнгө дээр 2,5 тэрбум төгрөг нэмсэн. Гэвч өнөөдрийг хүртэл юунд зарцуулсан нь тодорхойгүй байна.
Үүнээс гадна БЗД-ийн хүн амыг 50400, 19400 өрхөөр нэмэгдүүлж бүртгэсэн байгаа нь сонгуулийн луйврын шинжтэй байж магадгүй гэсэн хардалт төрүүлж байна.
Мөн 15 хороо нэмэгдсэн байхад өнгөрсөн хугацаанд нэг ч Өрхийн эмнэлэг нэмээгүй. Эдгээр шалтгаан нь түүнийг Засаг даргаас огцруулах хангалттай үндэслэл болно гэж үзэж байна гэлээ.