/2023.03.29/: Нэхэмжлэгч Ундрах нь Хуягт холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргаж, шүүх 2022 оны аравдугаар сарын 11-нд иргэний хэрэг үүсгэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчийн хүсэлтээр 2022.01.25-ны өдөр төрсөн хүүхдийн эцэг мөн эсэх талаар шинжээч томилсон байх ба хариуцагч Хуяг шинжилгээ өгөөгүй, шинжээч дүгнэлт гаргахад саад учруулжээ. Түүнчлэн шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ирээгүй байна.
Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор хуульчилжээ.
Шүүгчийн 2023 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн 102/ШВ2023/00002 дугаар шийтгэвэрээр хариуцагч Хуягийг 300 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргасан байна.
Шүүгч хэргийн нөхцөл байдлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд үнэлж торгууль ногдуулсан, түүний гаргасан зөрчил тогтоогдсон тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эх сурвалж: ШҮҮХ