“Трио” УСК-ны уран бүтээлчдийг БОАЖЯ-ны жуух бичгээр шагнав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Трио” УСК-ны уран бүтээлчдийг БОАЖЯ-ны жуух бичгээр шагнав

No photo description available.

/2023.03.29/: ”БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ “Дэлхийн дауны өдөр буюу даунтай иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Трио” уран сайхны киноны уран бүтээлчдэд баяр хүргэж, хүлээн авч уулзлаа.

Тус бүтээлд хүний эрхийн асуудлыг хүчтэй хөндөхөөс гадна Монгол орны байгаль, соёл, монгол хүний ялгарлыг кино урлагаар дамжуулан олон Улсад сурталчилж, Монголын аялал жуулчлалын салбарт бодит хувь нэмэр оруулсан тул БОАЖЯ-ны ЖУУХ БИЧИГ-ээр “Трио” УСК-ны зураглаач Г.Баттулга, зураач Д.Ганхуяг , лэнд локатор Л.Батаа, зургийн дарга Т.Чагнаадорж, туслах найруулагч Б.Хишигзаяа, гэрэлтүүлэгч Ш.Батбаяр нарыг шагнав.

May be an image of 2 people and people standing

Тус кино нь:

  • 2022 оны Тайландын олон улсын кино наадмаас “Шилдэг кино”-ны шагнал
  • 2022 оны АНУ-ын Палм Спрингс даун синдромын олон улсын кино наадмаас “Шилдэг зураглаач”-ийн шагнал
  • 2022 оны Улаанбаатар олон улсын кино наадмаас “Шилдэг продюсер”-ийн шагнал
  • 2022 оны Варшавын олон улсын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шилдэг кино”-ны шагнал
  • 2022 оны Канадын Монтреалын олон улсын кино наадмын “Шилдэг найруулагч” шагнал
  • 2022 оны Египетийн Art Unites олон улсын кино наадмын “Шилдэг кино” шагналыг хүртсэн байна. • 2022 оны Таллины олон улсын кино наадмын “Фестивалийн шилдэг” хэсэгт уригдан шалгарчээ.

Мөн тун удахгүй БНСУ-ыг зорих ба 2023 оны Солонгосын Жеонжугийн олон улсын кино наадмын “Шилдэг кино” хэсэгт уригджээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.