/2023.03.29/: Өнөөдөр болж өрнөх үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.
08.00 цагт "Драгон" төвд: АТҮТ-өөс “Номтой автобус” өдөрлөг зохион байгуулна.
10:00 цагт: Баянзүрх дүүргийн Засаг даргыг огцруулах талаар ИТХ-ын төлөөлөгч нараас мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Газар эзэмших, өмчлөх иргэдийн холбооноос Монгол Улсын иргэн бүрд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэх талаар мэдээлнэ..
11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд: Япон улс руу суралцаж, ажиллах иргэдэд мэдээлэл өгнө. "Жапан рюүкэн-2023" үзэсгэлэн болон ЕБС-ийн 12 дугаар ангийнхны дунд зохион байгуулах 30 сая төгрөгийн шагналын сантай, япон хэлний уран илтгэлийн тэмцээний талаар Монголын япон хэлний сургалтын байгууллагуудын холбооноос мэдээлнэ.
12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд: Монголын Шатрын холбооны ерѳнхийлѳгч Э.Гурванбаатар, Шатрын Хүрээлэн тѳслийг санаачлагч Ж.Батбаяр нар мэдээлэл хийж санамж бичигт гарын үсэг зурна.
14.00 цагт Театрын музейд: Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Ц.Доржпалам агсны “Бидний бахархал-Театрын музей” номын нээлт болно.
15.00-17.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд: УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Улаанбаатар хотын Худалдааны Танхим хамтран “Нийгмийн даатгалын тухай” багц хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар оролцож “Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн агуулга, тусгасан гол заалтыг товч танилцуулна.