ТОКИО-2020: Д.Сэлэнгэ дэлхийн аваргад ялагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО-2020: Д.Сэлэнгэ дэлхийн аваргад ялагдлаа

May be an image of 1 person, standing, sitting and outdoors

/2021.09.02/: Пара байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд онч сорьсон ОУХМ Д.Сэлэнгэ 1/16 шатанд дэлхийн аварга, олимпын хошой хүрэл медальт Польшийн Олжевскатай халж харвалаа. Медалийн тааварт яваа мундаг тамирчинтай манай хүн тун сайн өрсөлдөж, 6:4-өөр ялагдав.

Д.Сэлэнгэ эхний сетэд 8:24-өөр илт дутуу хожигдсон ч дараа нь 23:21-ээр илүүрхэн хоорондын харьцааг тэнцүүлсэн. Удаах сет өрсөлдөөнтэй болж, польш тамирчин 29:24-өөр хожсон бол дөрөв дэх ээлжинд Д.Сэлэнгэ 29:23-аар илүүрхэн ерөнхий харьцааг 4:4 болгов. Гэвч шийдвэрлэх сетэд 26:20-иор ялагдан олимпын наадмаа өндөрлүүллээ.

Өнөөдөр өрсөлдсөн манай тамирчдаас тэквондоч Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ нар эхний даваандаа гоц мөргөж, удаах тулаанд ялагдсанаар дагах тулаан руу шилсэн. Энэ шатанд Х.Энхтуяа Мароккогийн С.Эс-Саббартай, Г.Болор-Эрдэнэ Испанийн А.Видал Алварестай тулахаар болоод байна. Хэрэв манай тамирчид ялалт байгуулбал хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болох юм.

Түүнчлэн буудлагын З.Ганбаатар спорт гар бууны 25 метрийн дасгалд өрсөлдөж байгаа бөгөөд тогтоол буудлага 14.00 цагаас эхэлнэ.

Эх сурвалж: МҮОХ

Хүчирхийлэлд өртсөн иргэн Н: Эмэгтэйчүүдээ БҮҮ АЙ
Хүчирхийлэлд өртсөн иргэн Н: Эмэгтэйчүүдээ БҮҮ АЙ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.