“Эмчээ сонсъё” хэлэлцүүлгийг зохион байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эмчээ сонсъё” хэлэлцүүлгийг зохион байгууллаа

/2023.03.28/: Жил бүрийн гуравдугаар сарын 30-нд Дэлхийн эмч нарын өдрийг тэмдэглэдэг.

Энэхүү өдөртэй холбоотойгоор өчигдөр “Эмч, эмнэлгийн мэргэжилтний дуу хоолой” төрийн бус байгууллагаас “Эмчээ сонсъё” хэлэлцүүлгийг “One event hall”-д зохион байгууллаа.

Уулзалтаар эрүүл мэндийн салбарын бүх шатлалд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтны эрхийг хамгаалах, нийгмийн хамгаалал, ажиллах орчин нөхцлийг сайжруулах, тушаал шийдвэрийн хэрэгжилт, тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцлаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Оюунчимэг болон ЭМДЕГ-ын төлөөлөл, хот, хөдөөгийн 100 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд оролцлоо.

ЭМ-ийн сайд С.Чинзориг уулзалтад оролцож буй оролцогчдод мэдээлэл хийсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй хүний нөөцийн хомсдол, үүнийг үүсгэж буй цалингийн тогтолцоо, ажиллагсдын нийгмийн баталгааг хангах, ажлын ачааллыг тэнцүүлэх зэргээс гадна гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудад тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй холбоотой олон асуудлыг ярьж, тодорхой саналуудыг хэлж байлаа.



Эх сурвалж: ЭМЯ

Уул уурхайн нөхөн сэргээлтийг хийхэд Швед Улстай хамтран ажиллана
Уул уурхайн нөхөн сэргээлтийг хийхэд Швед Улстай хамтран ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.