Уул уурхайн нөхөн сэргээлтийг хийхэд Швед Улстай хамтран ажиллана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уул уурхайн нөхөн сэргээлтийг хийхэд Швед Улстай хамтран ажиллана

May be an image of 2 people, people standing and suit

/2023.03.28/: БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Шведийн Хаант Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд хатагтай Хелена Сангеландтай уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Монгол Улс Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл буюу PAGE хөтөлбөрт нэгдэж орсон анхны орнуудын нэг байсныг дурдаж, энэ хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж, байгаль орчны салбарт олон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэнд талархаж илэрхийллээ.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлыг хамгаалахад хамтран ажиллахаар санал солилцлоо.

Мөн уул уурхайн нөхөн сэргээлт, байгаль орчны засаглалыг сайжруулах чиглэлээр туршлага солилцон хамтран ажиллахаар тохиров.

Аялал жуулчлалын салбарын хувьд туйлын туяа буюу Аврораг Швед Улсад харах боломжтой ба өвлийн улиралд олон жуулчид Швед Улсыг зорьдог. Монгол Улсын онцлогийг шингээсэн, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн гаргах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтарч ажиллах талаар санал солилцов.

Эх сурвалж: БОАЖЯ

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.