Тогтвортой хөгжлийн зорилго №4 хэр хангагдсан бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тогтвортой хөгжлийн зорилго №4 хэр хангагдсан бэ?

/2023.3.28/ “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл нь Тогтвортой хөгжлийн 4 дүгээр зорилгын явцын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгсөн тайланг 2015 оноос хойш 3 дахь удаагаа олон нийтэд танилцуулах гэж байна.

Энэ зорилго нь “Бүх хүн тэгш хамруулсан, эрх тэгш байдлыг хангасан, чанартай боловсрол эзэмших явдлыг баталгаажуулах ба бүх хүн насан туршдаа суралцах боломжийг хөхиүлэн дэмжих” гэсэн хэсэг юм.

Тус эвсэл нь боловсролын чанар, санхүүжилтэд хяналт тавьж, уг салбарын хариуцлагын тогтолцоог иргэдийн оролцоотойгоор сайжруулах чиглэлээр боловсролын бодлогод нөлөөлөн хамтран ажиллах, үндэсний хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулах зорилгоор 2010 онд байгуулагдсан. Өдгөө 8 аймаг, 2 дүүрэгт салбар зөвлөлтэй, 35 гишүүн байгууллагатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Дээрх тайлан танилцуулах арга хэмжээ энэ сарын 30-ны өдөр болох бөгөөд 95011119 дугаараас лавлах боломжтой.

Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нараас болж бүтэн аймаг УИХ-д төлөөлөлгүй болох уу?
Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нараас болж бүтэн аймаг УИХ-д төлөөлөлгүй болох уу?
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.