Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нараас болж бүтэн аймаг УИХ-д төлөөлөлгүй болох уу?
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нараас болж бүтэн аймаг УИХ-д төлөөлөлгүй болох уу?

/2023.3.28/ Энэ удаагийн Улсын Их хурлын гишүүд хамгийн олноороо хэрэг төвөгт нэр орооцолдсоноороо "тэргүүлж" байна.

Тэр ч бүү хэл зарим аймаг бүр төлөөлөгчгүй болох хүртлээ сандраад байгаа юм. Улсын Ерөнхий прокурорын газраас нэр бүхий гурван УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах санал хүргүүлсний хоёр нь Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүд.

Тухайлбал, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нар юм. Энэ хоёр гишүүн нүүрсний хэрэгт шалгагдаж байгаа ч гишүүнийх нь бүрэн эрх хэрэг мөрдөхөд саад учруулж буй тул ийнхүү бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөөч гэсэн хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ.

Хуульд зааснаар 14 хоногийн хугацаанд энэ хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг эцэслэн шийднэ. Улсын Их хурлын сонгууль болоход жил гаруйхны хугацаа үлдээд байна. Нийгэмд "Сонгууль намар болно" гэх шуугиан тархсан ч хууль эрхзүйн талаасаа ч, бэлтгэл ажил талаасаа ч энэ нь боломжгүй юм. Ингээд бодвол Өмнөговьчууд гишүүнгүйгээр жил хагасын хугацаа өнгөрүүлэх үү гэдэг асуудал үүснэ.

Үндсэн хуульд "Улсын Их хурал 76 гишүүнтэй байна" гэж заасан. Хэрэв өнөөдрийн байдлаар элдэв хэрэгт нэр холбогдсон хүмүүсийг татсан бол зөвхөн Хөгжлийн банк болон нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 11 хүн "суудлаа орхиж", 11 нөхөн сонгууль хийх байв. Тун ч будилаантай Улсын Их хурал гэвч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа.

Эргэн сануулахад, УИХ-ын 18 болон 28 дугаар тойргуудад нөхөн сонгууль хийхэд 2,3 тэрбум төгрөг зарцуулж байсан билээ.

Дахиад болоогүй, Өмнөговь аймаг зөвхөн Улсын Их хуралд төлөөлөлгүй болоод зогсохгүй, аймгийн Засаг даргынх нь асуудал ч бүрхэг болоод байна. Учир нь Засаг дарга Р.Сэддоржийг мөн нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Метусела: Ертөнцөөс хөгшин од
Метусела: Ертөнцөөс хөгшин од
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.