/2023.03.27/: Хонконгод сүүлийн хоёр жилийн хугацаан дахь анх удаагийн эсэргүүцлийн жагсаал цагдаа нарын хатуу хяналтан дор боллоо.
Энэхүү жижиг жагсаал нь Хятад Улс тус Хонконгийн иргэдийн эрх, эрх чөлөөнд томоохон хязгаарлалт тогтоосноос хойшхи анхны жагсаал байв.
Жагсаалд зөвхөн 100 хүн оролцохыг зөвшөөрсөн бөгөөд тэднийг дугаарласан шошго зүүхийг шаардаж, барих самбарнуудыг нь урьдчилан шалгажээ.
Ням гарагт болсон энэхүү жагсаал нь тус хотын зүүн хэсгийн газрыг нөхөн сэргээх төлөвлөгөөг эсэргүүцсэн иргэдийн жагсаал юм.
Цагдаа нар зохион байгуулагчдаас хатуу нөхцөлийг дагаж мөрдөхийг шаардаж, жагсагчдыг бүсэлж, хэвлэл мэдээлэл болон жагсаалыг эсэргүүцэгчдийг тусгаарласан байна.
Хонконг бол Хятадын засаг захиргааны онцгой бүс юм. "Нэг улс, хоёр систем" зарчмын дагуу оршин суугчид эх газарт байхгүй тодорхой эрх чөлөөг эдлэх ёстой бөгөөд Хонконгийн жижиг үндсэн хууль болох Үндсэн хуульд олон нийтийн цуглаан хийх эрхийг баталгаажуулсан байдаг.
Гэвч 2019 онд Бээжингийн хяналтыг эсэргүүцсэн олон сар үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын хариуд Бээжин үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжүүлснээр 2020 оноос хойш эдгээр эрхүүд үндсэндээ байхгүй болсон юм.
Бээжин энэ хууль нь хотод тогтвортой байдлыг бий болгоход хэрэгтэй гэж мэдэгдсэн ч шүүмжлэгчид үүнийг эсэргүүцэгчдийг нухчин дарж, Хонконгийн автономит эрхийг сулруулах зорилготой гэж үзэж байна.
Эх сурвалжж: ВВС