/2023.03.27/ ЦХХХ-ны сайд Н.Учрал "Шилэн" ажиллагааны талаар мэдээлэл өгч байна.
Тэрээр:
-Бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр төрийн бүх яам, агентлаг, байгууллага, 21 аймаг, НЗДТГ-руу хуулийн хүрээнд мэдээллээ ил болгох талаар албан хүсэлт, шаардлага хүргүүлсэн. Төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэдэд мэдээллийг нээлттэй, ил тод болгоно гэж ярьж байгаа хэдий ч бодит байдал дээр эсрэгээрээ байна. 8 жилийн өмнөх хуучин бичиг баримтаа сайт дээрээ тавьчихсан төрийн байгууллагууд хүртэл байна. Эдгээр нь мэдээллийг нээлттэй, ил тод байлгахад саад учруулж байна. Мэдээллийг ил болгох үүргээ биелүүлэхгүй байна. Тиймээс иргэд, сэтгүүлчид мэдээлэл хариуцагч нар болон төрийн байгууллагуудыг шахаж, шаардах хэрэгтэй.
ВИДЕО: