Хэл засалч багш нар дипломоо гардан авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэл засалч багш нар дипломоо гардан авлаа

May be an image of 6 people, people standing and indoor

/2023.03.27/: Монгол Улсад мэргэжлийн хэл засалч багш бэлтгэж эхэлснээс даруй 60-аад жил болж байгаа билээ.

Харин энэ хугацаанд энэ мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх байдал тасарч өнөөдөр мэргэжлийн хэл засалч хэмээх боловсон хүчин маш цөөрөөд байгаа юм.

Хэл засалч гэдэг бол хүүхэд болон насанд хүрэгчдийн хэл ярианы аливаа бэрхшээлийг засан сайжруулдаг нарийн нандин мэргэжил бөгөөд тухайн хүн хүсэл сонирхлоороо, сэтгэлээсээ мэрийж ажилладаг үр дүн нь илэрхий харагддаг өвөрмөц нэгэн мэргэжил билээ.

No photo description available.

Монгол Улсад мэргэжлийн хэл засалч тун цөөрсөн, хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн тоо ихэссэн энэ үед Монголын хэл засалчдын “Өгүүлэхүйн чанад” холбоо, Буриадын Бүгд Найрамдах Улсын боловсролын бодлогын хүрээлэнтэй хамтран нэг жилийн онлайн сургалтаар дээд боловсролтой иргэдийг хэл засалч мэргэжлээр дахин бэлтгэж байгаа билээ.

Энэ ажил дэлхий дахиныг хамарсан Ковидын хатуу хөл хорионы үеэр эхэлсэн ба өнгөрсөн оны зургаадугаар сард анхны төгсөлтөө хийж 45 хүн хэл засалч гэдэг мэргэжлийг эзэмшин мэргэжлийн дипломоо авсан байдаг. Өнөөдөр эдгээр төгсөгчдийн дийлэнх нь хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

Өнөөдөр энэ мэргэжлээр 1 жил суралцаж төгссөн 2 дахь төгсөлтийн 40 багшид мэргэжлийн дипломыг нь гардуулах үйл ажиллагаа боллоо. Хоёр дахь төгсөлтийн онцлог нь хөдөө орон нутгаас тухайлбал Ховд, Баян-Өлгий, Дорнод, Эрдэнэт, Дархан-Уул аймгуудаас сургууль цэцэрлэгийн багш нар хамрагдсанд оршино.

Эх сурвалж: БЕГ

Т.Төмөрбаатар: Эрүүл мэндийн мэдүүлэг хуудсаа цахимаар бөглөх нь олон талын ач холбогдолтой
Т.Төмөрбаатар: Эрүүл мэндийн мэдүүлэг хуудсаа цахимаар бөглөх нь олон талын ач холбогдолтой
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.