/2023.03.27/: Оросын агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчин Украины нисгэгчгүй онгоцыг сөнөөсөн гэж Москва мэдэгдлээ.
Ням гарагт нисгэгчгүй онгоц Украины хилээс 400 км-ийн зайд орших Киреевск хотод сүйрсэн гэж Батлан хамгаалах яам мэдэгдсэн бөгөөд онгоцны дэлбэрэлтээс болж гурван хүн шархадсан гэж Оросын төрийн хэвлэлүүд мэдээлж байна.
Украин Оросын иргэний объект руу тэсрэх бөмбөгтэй нисгэгчгүй онгоцоор довтолсон гэх мэдэгдлүүдийг үгүйсгэж байгаа бөгөөд энэ үйл явдлын талаар хараахан тайлбар хийгээгүй байна.
Оросын хууль сахиулах байгууллагууд тэсрэх бодисоор дүүрсэн "Стриж" төрлийн (Ту-141) нисэгчгүй онгоцыг орон нутгийн цагаар 15:20 цагт сөнөөсөн бөгөөд дэлбэрэлтийн улмаас хотын голд том тогоо үүссэн гэж Оросын хууль сахиулах байгууллагууд мэдэгдэв.
Москвагаас өмнө зүгт 220 км зайд орших Тула мужид орших тус хотод хэд хэдэн орон сууц эвдэрсэн гэх мэдээлэл байгаа ч ноцтой бэртэл гэмтэл гараагүй байна.
"Тула мужид байрлуулсан Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүд болох S-300, Pantsir-S1 зенитийн пуужингийн систем, түүнчлэн Поле-21 электрон байлдааны системүүд нь энэ чиглэлд найдвартай хамгаалалт болж байна" гэж Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Эх сурвалж: ВВС