Зээрийн сүрэг хордсон гэх хэрэгт холбогдуулан Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зээрийн сүрэг хордсон гэх хэрэгт холбогдуулан Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдлаа

May be an image of outdoors

/2023.03.27/: Дорнод аймагт зээрийн сүрэг хордож үхсэн байж болзошгүй хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан.

Уг хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсэгт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, ХЗДХ-ийн Сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн Сайд Х.Болорчулуун нар орсон байна.

Яаралтай ажлын хэсгийг өчигдрөөс Дорнод аймагт ажиллуулж эхэлсэн бөгөөд дараах бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа аж.

Хууль зүй, дотоод хэргийн яам: Цагдаагийн байгууллага болон Экологийн цагдаагийн албаны шалгалтын хэсэг;

Байгаль орчин, аялал жуулчлалын яам: Байгаль орчин, салбарын хяналтын ажлын хэсэг;

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам: Үхсэн зээрийн асуудлаар мал эмнэлгийн лаборатори бүхий ажлын хэсэг ажиллаж байна.

Эх сурвалж: ЗГ

ДЭМБ-аас 13 аймагт шуурхай удирдлагын төв байгуулах тоног төхөөрөмжүүдийг хандивлалаа
ДЭМБ-аас 13 аймагт шуурхай удирдлагын төв байгуулах тоног төхөөрөмжүүдийг хандивлалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.