Согтуурсан үедээ нэгнийхээ амь насыг хохироожээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуурсан үедээ нэгнийхээ амь насыг хохироожээ

/2023.03.21/ Энэ сарын 16-ны өдөр Баянзүрх дүүрэгт хүний амь насыг хохироосон хэрэг гарчээ.

Тодруулбал, БЗД-ийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, ... тоотод “Хүн нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Үүний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тус дүүрэгт оршин суух 51 настай, эрэгтэй “Б” гэгч нь биедээ хөхрөлт, зулгаралт болон зүсэгдсэн шархтай амь насаа алдсан байжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар 34 настай, эрэгтэй “А” гэгч нь согтуурсан үедээ тухайн иргэний амь насыг хохироосон болох нь тогтоогджээ. Улмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Украины тал Оросын далавчит пуужингуудыг устгасан гэв
Украины тал Оросын далавчит пуужингуудыг устгасан гэв
 
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.