/2023.03.21/: Украины Батлан хамгаалах яам өчигдөр орой Оросын “Калибр” далавчит пуужингуудыг галт тэргээр тээвэрлэж байх үед нь Крымын хойд хэсэгт орших Жанкой хотод цохилт өгч устгасан гэж мэдэгдлээ.
Уг дайралт нь "Оросыг цаашид тухайн бүсэд цэрэггүй болгож, Крымийн хойгийг буцаан авах" зорилготой гэж Украины эрх баригчид мэдэгдэв.
Үүний зэрэгцээ Оросын томилсон хойгийн дарга довтолгоо болж, Жанкой дахь агаарын довтолгооноос хамгаалах систем идэвхжсэн болохыг баталжээ. Дайралтын улмаас нэг хүн шархдаж, хоёр барилга эвдэрсэн гэж Сергей Асёнов мэдэгдлээ.