/2023.03.20/: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулж буй “ЦЭНХЭР АЛТ” усны салбарын Үндэсний чуулганы хүрээнд 3-н салбар хуралдаан болно.
Эдгээр хуралдааны нэг болох "Газрын доорх нөөц ба тулгамдсан асуудал" сэдвийн дор эхний салбар хуралдаан өнөөдөр "Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв"-д эхэлнэ.
Өнөөдрийн хуралдаанаар доорх асуудлын хүрээнд болно.
- Газрын доорх усны талаар Төрөөс баримтлах бодлого;
- Газрын доорх усны ордуудыг хамгаалах стратегийн зорилт;
- Газрын доорх усны эрэл хайгуулын өрөмдлөгийн ажлын стандарт, нормыг шинэчлэх шаардлага;
- Монгол орны ус хангамжийн одоогийн нөхцөл , ундны усны чанар;
- "Оюу толгой" ХХК-ийн Усны менежмент ба сайн туршлага гэсэн сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлэг өрнөх ба уг хуралдааныг БОАЖЯ-ны пэйж хуудсаар шууд дамжуулна.
Иргэд олон нийт шууд дамжуулалтын үед асуулт асуух боломжтой ба хариултыг тухай бүрт өгч ажиллана гэв.
Эх сурвалж: БОАЖЯ