/2023.03.20/: Өнөөдөр болж өрнөх онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.
08.00 цагт ЭМЯ-нд: Эрүүл мэндийн салбарынхны “Эмчээ сонсоё” уулзалт болно. Мөн “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж буй талаар ЭМЯ-наас хэвлэлийн бага хурал зарлажээ.
09.00 цагт: "Цэнхэр алт" чуулганыг угтаж "Газрын доорх нөөц ба тулгамдсан асуудал" салбар хуралдаан болно.
09.00 цагт “Туушин” зочид буудалд: Дэлхийн ойн өдрийг угтан ”Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” үндэсний VI хурал болно.
09.00-12.30 цагт Засгийн газрын XI байрны “Инновац” танхимд: Монгол Улсын шүүгчид олон улсын шүүгч нараас туршлага судлах хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Канад улсын Алберта мужийн Хааны дээд шүүхийн ерөнхий шүүгч Мэри Моро болон бусад мужийн ерөнхий шүүгч нар оролцоно.
08.30-11.00 цагт “Мелинум Плаза” төвд: Хүүхэд хамгааллын “ШҮГЭЛ” төслийг нийслэлийн Баянзүрх дүүргээс эхлүүлж буй талаар мэдээлнэ.
15.00 цагт “Блью Скай” зочид буудалд: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн цогц төв байгуулах талаар ЭМЯ, БШУЯ, ХНХЯ-наас хамтарсан уулзалт зохион байгуулж байна.