/2023.03.17/: Францын Засгийн газар парламентын санал хураалтгүйгээр тэтгэврийн шинэчлэлийг хүчээр хийх шийдвэр гаргасны дараа Парис хотод эсэргүүцлийн жагсаал боллоо.
Тэтгэвэрийн шинэчлэлтээр тэтгэвэрт гарах насыг 62 байсныг 64 болгон нэмэгдүүлснийг иргэд эсэргүүцэж байгаа юм.
Энэхүү төлөвлөгөө нь хоёр сарын турш улс төрийн ширүүн маргаан дэгдээсэн бөгөөд тус улсын төрийн болон хувийн хэд хэдэн байгууллага ажил хаялт зарлаад байгаа юм.
УИХ-ын гишүүдийн олонхийн саналыг авах боломжгүй болсон тул маргаан дагуулсан хуулийн төслийн талаар санал хураалт явуулахаас хэдхэн минутын өмнө энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Олон мянган хүн Парис болон Францын бусад хотуудын гудамжинд гарч, төрийн дууллаа дуулж, үйлдвэрчний эвлэлийн туг далбаагаа мандуулж, энэ үйлдлийг эсэргүүцэв.
Өчигдөр орой зарим жагсагчид цагдаа нартай мөргөлдсөн бөгөөд жагсагчдаас 120 хүнийг баривчилсан гэж Парисын цагдаагийн газраас Франс Пресс агентлагт мэдэгдсэн байна.
Эх сурвалж: ВВС