/2023.03.16/ Хойд эцэг нь гурван настай хүүгээ ухаангүй болтол нь зодсон хэрэг гарсан.
Тэгвэл өнөөдөр өглөө цахим орчинд хүүг амиа алдсан гэх мэдээлэл цацагдаад байна. Үүнийг бид ГССҮТ-өөс тодруулахад, "Энэ бол худал мэдээлэл. Одоогоор хүүгийн байдал хэвийн байгаа. Гэхдээ ухаан ороогүй хэвээр, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна" гэсэн юм.
Эргэн сануулахад, хэрэг 2023 оны гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө болсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан юм. Улмаар хүүг энэ сарын 8-ны өдөр төрсөн ээж "Л" болон хамтран амьдрагч "Э" нар ГССҮТ-т хүргэсэн байдаг. Харин хүүгийн нь хойд эцэг гэх "Э" нь хүргэж өгсөн даруйдаа зугтаж улмаар цагдаагийн газраас түүнийг баривчлаад байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.