Хамтран амьдрагчийнхаа 3 настай хүүг ухаангүй болтол нь зоджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хамтран амьдрагчийнхаа 3 настай хүүг ухаангүй болтол нь зоджээ

/2023.03.09/ Өчигдөр буюу гуравдугаар сарын 08-ны өдөр ГССҮТ-өөс цагдаагийн байгууллагад “Бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирлээ” гэх дуудлага иржээ.

Үүний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 3 настай, эрэгтэй "Б"-г түүний ээжийнх нь хамтран амьдрагч болох 34 настай "Э" зодсон болох нь тогтоогджээ. Улмаар "Э" нь хүүг ГССҮТ-д хүргэж өгөөд зугтсан байна. Тэрээр 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай "Б"-г зодсон гэх нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж холбогдогч Э-г баривчилжээ.

Одоогоор хохирогч хүүгийн биеийн байдал хүнд, ухаангүй эмнэлгийн байгууллагад эмчлэгдэж байгаа аж.

Хүнс, хөдөө аж ахуйн шинэлэг гарааны бизнесүүд шалгарлаа
Хүнс, хөдөө аж ахуйн шинэлэг гарааны бизнесүүд шалгарлаа
 
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.