“Энержи Ресурс“ компанийн баяжуулсан коксжих нүүрсийг цахимаар худалдлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Энержи Ресурс“ компанийн баяжуулсан коксжих нүүрсийг цахимаар худалдлаа

/2023.03.15/: Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа өнөөдөр явагдаж, “Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа.

Энэхүү дуудлага арилжаагаар дуудах үнэ 12 хувиар өсч, 1400 юань хүрсэн байна.

Өнөөдрийн арилжаанд нийт 4 компани оролцож, үүнээс 4 компани худалдан авах санал гаргаж оролцжээ.

Дараагийн дуудлага арилжаа 2023 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 11:00 цагаас болох бөгөөд “Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 12,800 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс мөн 13:00 цагаас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн экспортод гаргах 32,000 тонн хатуу коксжих нүүрсийг тус тус арилжихаар төлөвлөжээ.

Эх сурвалж: МХБ

“Шүүр“, “Шилжүүлэн авах“ ажиллагааг Д.Амарбаясгалан ахална
“Шүүр“, “Шилжүүлэн авах“ ажиллагааг Д.Амарбаясгалан ахална
 
3х3 сагсны эмэгтэйчүүд ямар бай шагнал авах вэ?
3х3 сагсны эмэгтэйчүүд ямар бай шагнал авах вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.