“Шүүр“, “Шилжүүлэн авах“ ажиллагааг Д.Амарбаясгалан ахална
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шүүр“, “Шилжүүлэн авах“ ажиллагааг Д.Амарбаясгалан ахална

/2023.03.15/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулж байна.

Тэрээр:

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, "5Ш" ажиллгагааг хариуцах эздийг тодорхой төлөвлөгөө гарган, олон нийтэд танилцуулахыг үүрэг болголоо. Үүний хүрээнд "Шүүр" ажиллагаа, "Шилжүүлэн авах" ажиллагааг ЗГХЭГ-ын дарга миний бие хариуцан ажиллана. Мөн Шилэн ажиллагааг Н.Учрал сайд, Шувуу ажиллагааг Х.Нямбаатар сайд, Шүгэл үлээх ажиллагааг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго хариуцан ажиллаж байна. Иймд долоо хоног бүр үр дүнг нь танилцуулан ажиллана.

Танил тал, хамаатан саднаараа дамжуулан ажилд орж, бусдын боломжийг хулгайлсан хүмүүийг илрүүлэх чиглэлээр АТГ болон Төрийн албаны зөвлөлтэй хамтарсан ажлын хэсэг байгуулна. Өнөөдрийн байдлаар 300 орчим мянган төрийн албан хаагч байна. Тиймээс Засгийн газрын зүгээс Төрийн албаны шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж, "5Ш" ажиллааны нэг болох "Шүүр" ажиллагааг зохион байгуулж байна. Төрийн алба хэт данхайж, төсвийг үрэлгэн зарцуулдаг нь олон нийтийн шүүмжлэлд өртдөг. Тиймээс олон улсад баримталдаг зарчмыг төрийн албанд хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна гэв.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.