/2023.03.14/ Нүүрсний гэх хэргийн шалгалтын явцын талаар АТГ-аас мэдээлэл өглөө.
Тодруулбал, АТГ-аас нүүрсний хэрэгтэй холбоотойгоор яллагдагчаар УИХ-ын гишүүдийн гурвыг нь буюу Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналы прокурорын байгууллагад хүргүүлж байгаа аж. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь саад учруулж байна гэж үзсэн байна.
Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан. Тэрээр 2022 оны ХОМ-ээ мэдүүлээгүй. Гэхдээ УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргасан учраас АТГ-аас Ж.Мөнхбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлээгүй байна.
Эргэн сануулахад, дараах УИХ-ын гишүүдийг нүүрсний хэрэгтэй холбоотойгоор яллагдагчаар татсан талаар АТГ-аас мэдээлж байсан юм. Тодруулбал,
УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн.
- Эрүүгийн хуулийн 22.5.1 дүгээр зүйл буюу хахууль өгөх
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан.
- Эрүүгийн хуулийн 20.20.3 дугаар зүйл. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах. 22.10.2 дугаар зүйл. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд.
- Эрүүгийн хуулийн 22.1.3 дугаар зүйл. Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат.
- Эрүүгийн хуулийн 22.1.3 дугаар зүйл. Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан.
- 22.10.2 дугаар зүйл. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар.
- Эрүүгийн хуулийн 22.1.3 дугаар зүйл. Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан.
- Эрүүгийн хуулийн 22.1.3 дугаар зүйл. Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татагджээ.