/2023.03.14/: Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах зорилготой 3R4UB төсөл хэрэгжиж байна.
Төслийг Европын Холбооны санхүүжилтээр Итали, Монгол Улс хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөө батлан, батлагдсан төлөвлөгөөний дагуу төлөвлөгдсөн ажлууд амжилттай хэрэгжиж байна.
3R4UB төслийн хүрээнд Улаанбаатар хотод 3R зарчим буюу
- ариглая,
- ашиглая,
- ангилъя зарчмыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
АРИГЛАЯ- Энэ бол хэрэглээгээ хэмнэх зарчим юм. Өөрөөр хэлбэл хэрэгцээгүй худалдан авалт хийснээр өрхийн эдийн засаг болоод байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Ариглах зарчим бол маш энгийн. Жишээлбэл та чанартай цөөн тооны хувцас өмсөх, цахилгаанаа хэрэглээгүй үедээ салгах гэх мэт энгийн алхамуудыг дадал болгох.
АШИГЛАЯ- Энэ бол нэг удаагийн хэрэглээнээс татгалзах зарчим . Өөрөөр хэлбэл та усны сав ашиглах, хуучин хувцаснуудаа засаж, хасаж өмсөх гэх мэт байгальд ээлтэй дадал юм.
АНГИЛЪЯ- Энэ бол хог хаягдлаа ангилах зарчим. Хүн байгаа цагт хог хаягдал үүссээр байдаг. Харин хог хаягдлыг ангилж, ялгаж хаях дадалтай болсноор байгаль дэлхийдээ оруулж буй хамгийн том хувь нэмэр. Иймд аль болох бага хэмжээтэй хог хаягдал үүсгэх нь чухал юм.