Малавид Фредди хар салхи 99 хүний аминд хүрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малавид Фредди хар салхи 99 хүний аминд хүрчээ

Malawi: Cyclone Freddy kills at least 99 in Malawi | CNN

/2023.03.14/: Малавигийн өмнөд хэсгийг Фредди хар салхи дайран өнгөрсний дараа даваа гарагт 99 хүн амиа алдсан болохыг тус улсын Гамшгийн удирдлагын асуудал эрхэлсэн комиссар Чарльз Калемба мэдэгдэв.

Калембагийн хэлснээр Малави улсын худалдааны нийслэл Блантайр хотод амиа алдагсдын ихэнх нь байсан аж.

"Гамшгийн улмаас нийт 99 хүн амиа алдсан гэж бүртгэгдсэн бөгөөд Блантайр хотод 85 хүн амиа алдаж 134 орчим хүн эмнэлэгт хүргэгдсэн" гэв. Мөн амиа алдсан болон шархадсан хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүйг анхаарууллаа.

Үйл явдалтай холбоотойгоор Малави улсын засгийн газар тус улсын өмнөд бүс нутагт “гамшгийн байдал” зарлажээ.

Тус улсын Ерөнхийлөгч Лазарус Чаквера "Фредди хар салхи Малави улсын өмнөд бүс нутгийн ихэнх дүүрэгт сүйрлийг авчирч байгаад маш их санаа зовниж байна. Засгийн газар аль хэдийн хариу арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд гамшигт нэрвэгдсэн бүх дүүрэгт яаралтай тусламж үзүүлж, энэ гамшигт нэрвэгдсэн бүх гэр бүлд дотоодын болон олон улсын байгууллагуудыг дэмжлэг үзүүлэхийг уриалж байна" гэж мэдэгдлээ.

Cyclone Freddy returns killing over 100 in Malawi, Mozambique

Үхлийн аюултай "Фредди" хар салхи энэ төрлийн хамгийн удаан үргэлжилсэн хар салхины дээд амжилтыг эвдэж, хөрш зэргэлдээ Мозамбик болон Мадагаскарыг дайрч, 20 гаруй хүний аминд хүрч, хоёр улс даяар олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Эх сурвалж: CNN

Францын “Рetit fute” аялал жуулчлалын сэтгүүлд манай улсыг онцолжээ
Францын “Рetit fute” аялал жуулчлалын сэтгүүлд манай улсыг онцолжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.