НАСА 2046 онд дэлхийг мөргөх магадлалтай астероидыг мөшгиж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НАСА 2046 онд дэлхийг мөргөх магадлалтай астероидыг мөшгиж байна

NASA tracks a newly discovered asteroid that has a 'small chance' of hitting  Earth in 2046

/2023.03.10/: Ойролцоогоор Олимпийн усан сантай тэнцэх хэмжээтэй шинээр олдсон астероид нь 2046 оны Гэгээн Валентины баярын үеэр дэлхийтэй мөргөлдөх магадлалтай байна гэж НАСА-гийн Гаригийн хамгаалалтын зохицуулалтын алба мэдэгдэв.

Европын сансрын агентлагийн мэдээллүүд дээр үндэслэн уг астероидын дэлхийг мөргөх магадлал 625-д 1 гэж байгаа ч НАСА-гийн тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторийн харуулын систем нь 560-д 1 гэж тооцсон байна.

Гэвч 2023 DW нэртэй сансрын чулуу нь НАСА-гийн эрсдэлийн жагсаалтын цорын ганц объект бөгөөд дэлхийтэй мөргөлдөх объектын эрсдэлийг ангилах Ториногийн нөлөөллийн аюулын хэмжүүрээр 10-аас 1-д орж байнаа аж. Бусад бүх объектууд Торино хэмжүүрээр 0-д ордог.

Хэдийгээр 2023 оны DW нь жагсаалтыг тэргүүлж байгаа ч 1-ээр эрэмблэгдсэн нь "Олон нийтийн санааг зовоох шалтгаангүй бөгөөд мөргөлдөх магадлал тун бага" гэсэн үг юм.

Уг астероид нь дэлхийг мөргөх багадлал маш бага байгаа ч НАСА-гийн албаны хүмүүс 2023 оны ажиглалтуудыг цуглуулж, нэмэлт шинжилгээ хийснээр нөлөөллийн магадлал эрс өөрчлөгдөж болзошгүйг анхаарууллаа.

Эх сурвалж: CNN

Хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн хөрөнгө оруулагчдыг хүлээн авч уулзлаа
Хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн хөрөнгө оруулагчдыг хүлээн авч уулзлаа
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.