Дүрвэгсдийн хуаранд гал гарснаас 12 мянган хүн хоргодох байргүй болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дүрвэгсдийн хуаранд гал гарснаас 12 мянган хүн хоргодох байргүй болжээ

Bangladesh probes refugee camp blaze that has left 12,000 homeless - BBC  News

/2023.03.06/: Бангладешийн эрх баригчид рохинжа дүрвэгсдийн хуаранд гарсан томоохон гал түймрийн шалтгааныг судалж байна.

Галын улмаас хүний амь нас хохирсон талаар мэдээлэл гараагүй байна. Галын шалтгаантай холбоотойгоор нэг хүнийг саатуулсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд хорлон сүйтгэх ажиллагаа байсан эсэхийг цагдаа нар шалгаж байгаа аж..

Бангладешийн зүүн өмнөд хэсэгт байрлах энэхүү хуаран нь дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуаран гэдгээрээ алдартай юм.

Түймэр орон нутгийн цагаар ням гарагийн 14:45 цагт (GMT 08:45) эхэлсэн бөгөөд хоргодох байрууд нь хулс болон брезентээр хийгдсэн байдаг тул хурдан шатсан талаар албаны хүн мэдээллээ.

Бангладешийн дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комиссар Мижанур Рахман Франс Пресс агентлагт хэлэхдээ, "2000 орчим хоргодох байр шатаж, 12000 орчим Мьянмарын иргэд орон байргүй боллоо" гэв.

Rohingya refugees search for their belongings after a fire broke out in Balukhali refugee camp in Ukhia, Cox's bazar, Bangladesh, 05 March 2023.

Rohingya refugee camp that has been destroyed after a fire broke out

12,000 Rohingya without shelter after fire at camp - RTHK

Эх сурвалж: ВВС

Ч.Маралмаагийн жолоодох эрхийг 3 жилээр хасаж, зорчих эрхийг хязгаарлажээ
Ч.Маралмаагийн жолоодох эрхийг 3 жилээр хасаж, зорчих эрхийг хязгаарлажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.