Хориглосон бүсээс 16,243 мал гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хориглосон бүсээс 16,243 мал гаргажээ

/2023.03.03/ Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа зөвлөгөөнийг удирдан явууллаа. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй ажлууд, мөн өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн талаар холбогдох байгууллагуудын удирдлага мэдээлэл өгсөн юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 29 хоногийн хугацаанд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 16,243 толгой мал гаргаад байна. Уг ажилд 10 байгууллагын 1431 ажилтан, албан хаагч, 52 морьт эргүүл, 242 тээврийн хэрэгсэлтэйгээр оролцжээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хориглосон бүсээс мал гаргах ажлыг богино хугацаанд зохион байгуулж, албан хаагчид, иргэд олон нийтийг дайчлан оролцуулсан дүүргийн удирдлага, холбогдох байгууллагуудад талархал илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхлаа
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.