“Чингис хаан“ музейг үнэгүй үзэх тасалбарыг цахимаар захиална
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Чингис хаан“ музейг үнэгүй үзэх тасалбарыг цахимаар захиална

/2023.03.03/ Музейн нээлттэй өдрүүд үргэлжилж байна. Энэ хүрээнд орон даяар бүх музей үнэ төлбөргүй үйлчилж байгаа юм.

Иймд "Чингис хаан" музейгээс амралтын өдрүүд буюу гуравдугаар сарын 4-5-нд үнэгүй үйлчлүүлэх эрхийн тасалбар гаргажээ. Уг тасалбарыг ticket.mn-ээс цахимаар захиалах боломжтой бөгөөд урьдчилан захиалаагүй иргэдэд үйлчлэх боломжгүй хэмээн тус музейгээс мэдэгдэв.

"Чингис хаан" музейд үнэгүй үйлчлүүлэх эрхийн тасалбарын тоо хязгаартай бөгөөд захиалгыг гуравдугаар 3-ны 17:00 цагаас хойш авч эхлэх юм байна. Мөн нэг хүн нэг л тасалбар захиалах боломжтой аж.

Нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн асалтыг 100 хувьд хүргэнэ
Нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн асалтыг 100 хувьд хүргэнэ
 
Эпштэйний файлууд: Ц.Элбэгдоржтой холбоотой имэйлүүд олдлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.