“Алтан тариа“ ХХК ШӨХТГ-ын торгуулийг хэрэглэгчдээр төлүүлэхээр гурилын үнээ нэмжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Алтан тариа“ ХХК ШӨХТГ-ын торгуулийг хэрэглэгчдээр төлүүлэхээр гурилын үнээ нэмжээ

/2023.03.03/ "Алтан тариа" ХХК өнөөдрөөс эхлэн гурилынхаа үнийг 1кг тутамд 20 төгрөгөөр нэмж буйгаа мэдэгдлээ.

Энэ талаар тус компанийн захирал П.Цэнгүүн:

-Гурилын үнийг өнөөдрөөс 20 төгрөгөөр нэмэв. Үндэслэл нь төрийн дарамт, шахалт, шантааж. ШӨХТГ гэх өрсөлдөөний эсрэг газар хэрэглэгчдийг хууль бусаар хохироосон худалдааны арга хэрэглэсэн гэж торгов. Бүх төрлийн татвар, хураамж, торгууль шийтгэлийг хэрэглэгч төлдөгийг мэдэхгүй бололтой гэжээ.

Өөрөөр хэлбэл ШӨХТГ-аас тус компанид тавьсан торгуулийг хэрэглэгчдээр төлүүлэхээр ийнхүү гурилын үнийг нэмж байгаа аж.

"Алтан тариа ХХК"-д Зөрчлийн тухай хуулийн дараах заалтын дагуу шийтгэл оногдуулжээ.

10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7.

Хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

ШУУД: Хаврын их цэвэрлэгээний аяны талаар мэдээлэл өгч байна
ШУУД: Хаврын их цэвэрлэгээний аяны талаар мэдээлэл өгч байна
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.