Автомашины RFID уншигч иргэдтэй холбоотой мэдээллийг цуглуулахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашины RFID уншигч иргэдтэй холбоотой мэдээллийг цуглуулахгүй

/2023.03.03/ Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн удирдлагаас цогц арга хэмжээг авч байгаа билээ. Тухайлбал, камер, зогсоолын ухаалаг систем, товчоод, төлбөр тооцооны цахим системийг нэвтрүүлж байна. Үүний нэг нь тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ юм.

Уг гэрчилгээг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн тээврийн хэрэгслүүдэд олгож эхэлсэн. Энэ хүрээнд эхний ээлжинд төрийн өмчийн болон нийтийн тээврийн хэрэгсэлд олгож байгаа талаар холбогдох албаныхан мэдээлсэн юм.

Олон нийтийн дунд цахим гэрчилгээгээр дамжуулан иргэний хувийн мэдээллийг авах гэж байна гэх хардлага бий. Тэгвэл холбогдох албаныхны хэлж буйгаар цахим гэрчилгээ нь иргэдтэй холбоотой мэдээллийг цуглуулахгүй, тухайн иргэнд бус зөвхөн тээврийн хэрэгсэлд суурилуулах, радио давтамжаар ажиллах төхөөрөмж аж. Тиймээс дуу болон дүрс дамжуулахгүй. Мөн тээврийн хэрэгсэлд хэн сууж явааг мэдэх боломжгүй ажээ.

ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛ

RFID технологийг дэлхийн хотууд 20-30 жилийн өмнөөс ашиглаж эхэлжээ. Уг технологийг зорчих хөдөлгөөнийг зохион байгуулах, хяналт тавих, түгжрэлийг бууруулахад ашигладаг байна.

Давуу тал:

  • Иргэд нээлттэй мэдээ мэдээллийг авч, тухайн цаг хугацаанд замын хөдөлгөөн ямар байгааг харж болно.
  • Тухайн үед хаалттай байгаа болон осол аваар гарсан зам, нийтийн тээврийн зогсоолууд зэрэг зам тээврийн бүхий л мэдээллийг харах боломжтой.
  • Зорчих хөдөлгөөнд оролцохдоо сонголттойгоор зорчих боломжтой болно. Нийтийн тээврийн чиглэл, маршрутыг заан хаана явж байгааг, хэдэн цагт ирэхийг, ямар ямар автобусанд сууж болох, хэдэн минутын дараа ирэх зэрэг мэдээллийг авах боломжтой.

Энэ хүрээнд иргэдэд зориулсан Yandex, Google гэх мэт олон улсын систем шиг веб хувилбаруудыг нэвтрүүлж байгаа аж. Тиймээс цахим гэрчилгээг олгосноор тус ухаалаг систем ажиллаж эхлэх юм.

Гэрчилгээг ирэх зургадугаар сарын 1 гэхэд мэдээллийн санд бүртгэлтэй байгаа бүх тээврийн хэрэгсэлд олгож дуусгахаар төлөвлөжээ.

Орос руу нисэхийн технологи илгээсэн хэргээр Америкийн 2 иргэнийг баривчилжээ
Орос руу нисэхийн технологи илгээсэн хэргээр Америкийн 2 иргэнийг баривчилжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.